
Хот хоорондын аюулгүй, хямд, хялбар тээвэр. Зорчигч, жолоочийг нэг дороос шууд холбоно.
Аяллаа эхнээс нь эцэс хүртэл нэг апп дотор
Хот, аймаг хооронд гарах аяллуудыг гарах цаг, үнэ, сул суудлаар нь харьцуулж, өөрт хамгийн тохирохыг нь сонгоно.
Хүссэн аяллынхаа суудлыг урьдчилан баталгаажуулж, цаг алдалгүй, найдвартай аялна. Урд суудал захиалах боломжтой.
Таны төлсөн төлбөр аялал дуустал системд хамгаалагдана. Жолооч аяллаа биелүүлж, хүрэх цэгт хүрсний дараа л орлого нь шилжинэ.
Суух үедээ QR тасалбараа уншуулж хормын зуур бүртгүүлнэ. Уншихгүй бол 8 оронтой кодоор мөн батална.
Зорчигч, жолооч бие биеэ үнэлж, итгэлтэй, ил тод орчныг бүрдүүлнэ. Үнэлгээ өндөртэй жолооч илүү харагдана.
Жолооч хоосон суудлаа дүүргэж нэмэлт орлого олно. Орлогоо шимтгэл, цэвэр дүнгийн хамт ил тод хараад банкны данс руугаа татна.
Аялал дуустал төлбөр escrow-д хадгалагдана. Цуцлагдвал буцаана.
Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгана.
Зөвхөн зөв зорчигч зөв аялалдаа суусныг QR-аар нягтална.
Гарлаа бол хот хооронд явах жолооч, зорчигч хоёрыг шууд холбодог Монголын аппликейшн юм. Зорчигч хямд, найдвартай суудал олж, жолооч хоосон суудлаа дүүргэж орлого олно.
Тийм. Таны төлсөн төлбөр аялал дуусах хүртэл системд (escrow) хамгаалагдаж, жолооч аяллаа биелүүлсний дараа л түүнд шилжинэ. Аялал цуцлагдвал төлбөр буцаагдана.
Болно. Нэг данс дээрээсээ Профайл цэсний тохиргоогоор зорчигч ⇄ жолооч горим сольж ашиглана. Жолооч болохын тулд бичиг баримтаа баталгаажуулна.
Аппдаа бүртгүүлээд Профайл → «Жолооч болох» дээр дарж, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримт, банкны дансаа оруулж баталгаажуулна.
Дотоодын банкны карт болон QPay-ээр төлбөрөө төлнө. Жолооч орлогоо Хаан банкны данс руугаа татна.
Хот хооронд явах шинэ, ухаалаг арга. Одоо татаад туршаарай.
▶ Google Play-с татахApp Store-с татах